ХИЛИЙН БИЧИГТ АВТО ЗАМЫН БООМТ

Улаанбаатар хотоос - 850 км

Сүхбаатар аймгийн төвөөс - 295 км

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас - 75 км

Хилийн Бичигт авто замын боомт нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд байрладаг Зүүнхатавч боомттой хиллэдэг. Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.

Тус газартай холбоотой илүү нарийвчилсан мэдээллийг доорх линк дээр дарж харна уу. 

https://egazar.gov.mn/map