ХИЛИЙН БУЛГАН АВТО ЗАМЫН БООМТ

Улаанбаатар хотоос -1556 км

Ховд аймгийн төвөөс - 400 км

Хилийн Булган авто замын боомт нь 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Хөх үзүүр багийн Ярант нэртэй газар байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл хошуунд байрладаг Такашикэн боомттой хиллэдэг. Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм

Тус газартай холбоотой илүү нарийвчилсан мэдээллийг доорх линк дээр дарж харна уу. 

https://egazar.gov.mn/map