ХИЛИЙН ХАНГИ АВТО ЗАМЫН БООМТ

Улаанбаатар хотоос - 770 км

Дорноговь аймгийн төвөөс - 320 км

Хилийн Ханги авто замын боомт нь 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянганы холбоот хошуунд байрладаг Мандал боомттой хиллэдэг. Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Тус газартай холбоотой илүү нарийвчилсан мэдээллийг доорх линк дээр дарж харна уу. 

https://egazar.gov.mn/map