ХИЛИЙН ШИВЭЭХҮРЭН АВТО ЗАМЫН БООМТ
Улаанбаатар хотоос - 955 км
Өмнөговь аймгийн төвөөс - 350 км
Хилийн Шивээхүрэн авто замын боомт нь 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша аймгийн Эзнээ хошуунд байрладаг Сэхээ боомттой хиллэдэг. Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
Тус газартай холбоотой илүү нарийвчилсан мэдээллийг доорх линк дээр дарж харна уу.
https://egazar.gov.mn/map